Хүүхэд хөгжүүлэх төлөвлөгөөг бусад аймгуудад жишиг болно гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-25 13:12:00
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд харах үйлчилгээнд Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн ерөнхий захирал А.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг хөндлөнгийн хяналт, нөхцөл байдлын үнэлгээ хийж “Хүүхэд хөгжүүлэх төлөвлөгөө” боловсруулан ажиллаж байгаа нь бусад аймгуудад жишиг арга хэмжээ гэж үзжээ.
Энэ хяналтын үеэр Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн нийгмийн ажилчид болон сумын Засаг дарга нар, удирдлагуудын оролцоо сайтай олон талын хамтын ажиллагаа хөгжсөнийг үнэлжээ. Ялангуяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага нь санаачлагатай сайн манлайлагч байж мэргэжилтнүүдээ сайн чиглүүлж ажилладаг байна. Хүүхэд харах үйлчилгээний улсын хэмжээнд хөгжүүлж сайжруулахад жишиг болохуйц хэд хэдэн үр дүнтэй бүтээлч ажлуудыг хийснийг онцлов. Үүнд: Хүүхэд харагч нарын ажлын байрны тодорхойлолт боловсруулсан, хүүхэд хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж батлуулдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг холимог хэлбэрээр бус төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулалтад оруулан ажиллаж буйг дурьджээ. Хяналт, шалгалтын үеэр хүйтэн сэрүүний улиралд Хүүхэд харах үйлчилгээний дулааны асуудалд онцгой анхаарах шаардлагатай ба эмч, эмнэлгийн байгууллагуудтай нягт ойрхон ажиллах, хүүхэд харагч нарын албан хөтөлөлтийг сайжруулах шаардлагатайг анхааруулжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ