Тунаж үлдсэн 21 найрагч 10 саяын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-01-25 16:48:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт, СГЗ, нэрт зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар нарын нэрэмжит өндөр шагналтай яруу найргийн шилмэл шүлгийн наадам маргааш болно.
Оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхээр “Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай наадам зарласан. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад 200 гаруй найрагч оролцож, шилдэг 21 яруу найрагчийн бүтээл тунаад байна. Эдгээрээс хэн нь 10 сая төгрөгийн шагналтай, эх орончдын нэрэмжит яруу найргийн наадмын эзэн болох нь маргааш буюу  26-ны Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр тодорно. "Corporate hotel and Convention center"-д болох уг наадамд шилдэг яруу найрагчид, Монголын үе үеийн уран бүтээлч, урлаг соёлын одод нэгэн дор  чуулах нь. Энэхүү наадам нь өмнө нь болж байсан яруу найргийн наадмаас онцлог улаан хивсний баяраар эхэлнэ. Түүнчлэн Ардын жүжигчин А.Долгор, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн тэргүүтэй алдарт дуучид ая дуугаа өргөнө. Энэ наадамд МОНЦАМЭ агентлагаас МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Батсайхан шалгаран оролцохоор болоод байна. 
 

Ж.Сайхан














 

Ж.Сайхан

 

Холбоотой мэдээ