Хагас нүцгэн жагсагчид шаардлагынхаа хариуг нэхжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МАН-ын байрны гадна өнөөдөр хэсэг бүсгүйчүүд хагас нүцгэн жагсаж, улмаар тэднийг дотогш оруулан шаардлагыг МАН-ын хуулийн зөвлөх хүлээн авчээ.
''Иргэдийн шударга шүүх'' ТББ-ын дэргэдэх ''Ээжүүдийн холбоо''-ноос энэхүү тэмцлийг зохион байгуулжээ. Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, ТҮЦ эрхлэгчдийн холбооны гишүүд гэх эмэгтэйчүүд хагас нүцгэн ирсэн шалтгаанаа ''Амьдралаа залгуулдаг бизнесийг нь улсаас албадан устгаж буйг эсэргүүцэж байна'' хэмээн тайлбарлав. Эдгээр эмэгтэйчүүд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн боловч одоо хүртэл хариу өгөөгүй тул өнөөдөр ингэж шаардлагын хариуг нэхжээ.
Ж.Батсайхан