Малчид ноосны урамшуулалд 639 сая төгрөг авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-31 21:09:58
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ХХААГ-аас 2017 онд  үндэсний боловсруулах үйлдвэрт ноосоо тушаасан малчдын нэрс, авах мөнгөн дүнгийн жагсаалтыг гаргаж урамшуулал олгуулахаар Мал хамгаалах санд хүргүүлжээ.
Энэ удаа 14 сумын 2893 малчин 2017 онд улсын үйлдвэрт тушаасан ноосныхоо урамшуулалд 639 сая төгрөг авахаар болсон аж. Харин 12 сумын 3542 малчин улсын үйлдвэрт тушаасан арьс, ширнийхээ урамшуулалд 2017 оны хагас жилд 302 сая төгрөгийн урамшуулал авчээ. Мөн  жилийн хоёрдугаар хагасын урамшууллын мөнгөө  удахгүй авах аж.
УИХ-ын баталсан 30 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам” байдаг аж. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ