ЕХ нөлөөгөө өргөжүүлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-02 17:27:26
МОСКВА. /РИА Новости/. Оросын үзүүлж буй нөлөө болон цагаачлалын урсгалтай тэмцэхээр өөрийнхөө гишүүн улс болгох саналыг Европын Холбоо /ЕХ/ Балканы хойгийн 6 улсад тавих төлөвтэй байна гэж “Financial Times” сонин мэдээлжээ.  

Албани, Серби, Черногор, өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах Косово улс, Македон болон Босни-Герцеговин улсуудад ЕХ гишүүнчлэлээр элсүүлэх саналаа илгээх аж. Цагаачлалын урсгал нь Балканы хойгийн улсуудаар дамжин өнгөрч байгаа нь цагаачлалын хямралд хүргэж байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна. Түүнчлэн өөрийгөө түншээр сонгох боломжтой гэж санал болгосноороо Орос улс эдгээр бүс нутагт өөрийнхөө нөлөөг бэхжүүлэхээс нь ЕХ болгоомжилж байгаа аж. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ