Улсын арслан Ц.Содномдорж Цагаан сарын барилдаанд зодоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-02 18:26:31
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас улиран одож буй тахиа жилдээ Улсын наадамд түрүүлэн Арслан цол хүртсэн Ц.Содномдоржийг "Хөвсгөлийн хүндлэл" шагналаар шагнав.
Энэ үеэр Ц.Содномдорж "Барилдах бүрт нь хамтдаа байж түшиж тулж, уухайлан дэмжиж  байдаг  нутгийн зон олондоо талархал илэрхийлээд бэртлийн улмаас наадмаас хойш зодоглоогүй. Харин сар шинийн баярын барилдаанд зодоглоно" гэдгийг хэлж байв. Ц.Содномдорж  улсын их баяр наадамд 9 жил зодоглож байгаа бөгөөд энэ жил 9 дэхь жилдээ 9 даван түрүүлжээ. Хоймор нутгийн уугуул Х.Мөнхбаатар одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд улсын наадамд түрүүлж арслан цол хүртэж байжээ. Хөвсгөл нутаг нь олон алдартны өлгий нутаг бөгөөд Цагаан-Үүр сумын Уялган голын 3 аваргаараа алдартай нутаг билээ. Нэг голоос төрсөн аваргууд болох Ж.Цэвээнравдан 1951 онд арав давж түрүүлж байсан бол Д.Дамдин 1956 онд ес давж түрүүлсэн, Ч.Бээжин 1970 онд ес давж тустус түрүүлж байсан түүхтэй ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ