Дорноговийн бизнес эрхлэгчид чуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас санаачилж МҮХАҮТ-тай хамтран бизнес эрхлэгчдийн сургалт зөвлөлгөөнийг хоёрдугаар сарын 05-нд Сайншанд хотод зохион байгуулав.
Дорноговьд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл, эрхлэгчид худалдаа, үйлчилгээний салбарынхны орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан зөвлөлгөөнд 300 гаруй бизнес эрхлэгч оролцож бизнест тулгарч байгаа бэрхшээл ба боломжууд, зээлийн хүнд нөхцлүүдийн талаар ярилцсан юм.
Оролцогчид жижиг, дунд бизнес болон аялал жуулчлалын чиглэлээр салбар хуралдаанд оролцлоо. Түүнчлэн хуралдаанд оролцогчид, Зах зээлийн судалгаа төлөвлөлт хийх боломж хомс, хүн бүр нэг ижил бизнес хийхийг зорьдог нь бусдынхаа бизнесийг унагаадаг, зээл авахад банкны шаардлага дарамт их байдаг тухай ярилаа.
Харин бизнес эрхлэгчдийн асуултад “Зээлийн батлан даалтын сан”-гийн Зээлийн удирдлагын хэлстийн дарга Б.Ариунаа, ЖДҮ-ийг дэмжих сангийн Зээлийн газрын дарга П.Довчинсамбуу нар мэдээлэл өгсөн. Мөн хэдхэн хоногийн өмнө МҮХАҮТ-ийн Дорноговь аймаг дахь салбар хурлаа хийж шинэчлэн зохион байгуулагдаж, салбарын ерөнхийлөгчөөр Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинг батламжилсан бол гүйцэтгэх захирлаар “Суман зурхай” ХХК-ийн захирал Ш.Отгонбаярыг сонгов.
Энэ цагаас эхлэн МҮХАҮТ-ийн Дорноговь аймаг дахь салбар орон нутгийн бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө дуугарч ажиллах дээд байгуулагуудтай боллоо.

Х.Эрдэнэбулган