Хурц арслан Д.Баянжаргалын нэрэмжит өсвөрийн үндэсний бөхийн барилдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-06 14:39:33
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул аймгийн хурц арслан Дамдинсүрэнгийн Баянжаргалын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах барилдаан хоёрдугаар сарын 03-нд Сайншанд хотноо болов.
Тэмцээнд 13 сумын 100 гаруй өсвөрийн бөх дөрвөн насны ангиллаар оролцож, багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Б.Сумъяа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, хоёрдугаар  байрт Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Даланжаргалан сум, гуравдугаар байрт С.Ариунболд дасгалжуулагчтай Замын-Үүд сумын баг тамирчид шалгарав.
Аймгийн хурц арслан Д.Баяжаргал 1980-1990-ээд оны дунд үе хүртэл аймаг, орон нутгийн наадамд амжилттай барилдаж аймгийн наадамд дөрвөн удаа түрүүлж, зургаан удаа үзүүрлэж байжээ.
Дашрамд дурдахад Улаанбадах сум улсын болон аймаг, цэргийн цолтой бөхийнхөө тоогоор орон нутагтаа тэргүүлдэг бөгөөд энэ сумаас улсын начин Ж.Одсүрэн 1970-1980-аад онд улсын наадам болон заал танхимын барилдаанд сайн барилдаж байжээ. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ