“Миний Архангай” ном хүүхдүүдийн хүртээл болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 12:00:23

Архангай аймгийн хүүхэд багачуудад зориулан Багшийн сургуулийн багш нарын хамтын бүтээл “Миний Архангай” ном 7000 мянган ширхэг хэвлэгдэж гарлаа.

Нэг бүр нь 10.000 төгрөгийн өртөг бүхий энэхүү номын хэвлэлтийн төлбөрийг сургуулиудын номын оронд баяжуулалтын мөнгөнөөс шийдвэрлэжээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны зорилтын хүрээнд ЕБС-иудын сурагчдад эх хэл, үндэсний зан заншил, орон нутгийнхаа соёлын өвөрмөц өвийг уламжлуулах олон нийтэд түгээх зорилгоор Аймгийн Засаг дарга жилийн өмнө захирамж гаргаж ном бичих ажлын хэсгийг байгуулжээ. Архангайн өсвөр үеийнхэн уг бүтээлээс нутгийнхаа өвөрмөц, тогтоц бүхий газар, уул ус, эмийн ургамал, рашаан булаг, ховор амьтан, дуу хуур, домог хууч, ардын уламжлалт зан үйл, тоглоом наадгайг цогцоор  таньж мэдэх боломж нээгдлээ.

Номын агуулга нь Монгол хэл, уранзохиол, дуу хөгжим, хими, биологи, газарзүй, математик, мэдээлэл зүй, дүрслэх урлаг, монголын түүх, иргэний боловсрол, хүн орчин гээд ЕБС-ийн ямар ч хичээлийн аль ч ангид ашиглаж болохоор давуу талтай юм байна.

Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ