И.Алиевыг Азербайжаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нэр дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-08 16:51:59
БАКУ. /РИА Новости/. Эрх баригч “Шинэ Азербайжан” нам өнөөдөр Азербайжан улсын одоогийн Ерөнхийлөгч Ильхам Алиевыг ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нэр дэвшүүлжээ.

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх 4 дүгээр сарын 11-нд явуулахаар  зарласан захирамжинд И.Алиев даваа гарагт гарын үсэг зурсан байна. Азербайжанд болох сонгуулийн өмнөх кампанит ажил 3 дугаар сарын 19-нд эхэлж, 4 дүгээр сарын 10-нд дуусах аж.  

И.Алиев Азербайжан улсын төрийн тэргүүнээр гурван удаа сонгогдож байсан юм. Түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа энэ оны 10 дугаар сард дуусах байсан юм. Дараалан хоёроос дээш удаа ерөнхийлөгчөөр сонгогдох эрхийг хязгаарлалтыг цуцлах тухай нэмэлт өөрчлөлтийг Азербайжаны үндсэн хуульд өнгөрсөн онд оруулсан аж. Үндсэн хуульд 2016 оны 9 дүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Азербайжаны ерөнхийлөгч 7 жилийн хугацаатай сонгогдох боломжтой аж.
 
Э. Аянзаяа 



Холбоотой мэдээ