Чуулганаар цагаачлах иргэдийн тоо, бүтэц байршлыг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-02-09 09:38:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын өнгөрсөн оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсоно. Үүгээр намрын ээлжит чуулганы хаалт хийх бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч үг хэлэх юм.
Б.Туул
Холбоотой мэдээ