Хөвсгөл аймаг 128 багтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6 дугаар хуралдаан болж Тариалан, Улаан-Уул сумын төвийн багийн хоёр хувааж, аймгийн хэмжээнд 128 багтай боллоо.
Тариалан сум нь 6 багтай 6096 хүн амтай боловч төвийн Мандал баг нь 3149 хүн амтай нийт хүн амын 50 хувь нь сумын төвийн багт оршин суудаг байна. Хуралдаанаар Мандал багийг хувааж Бадрах багийг шинээр байгууллаа. Мөн Улаан-Уул сумын төвийн Төгөл багийг газар зүйн байршлаар нь 2 хувааж Гун багийг байгууллаа. Ийнхүү хамгийн их хүн ам төвлөрсөн багуудыг хоёр хувааж шинэ хоёр багийг байгуулснаар иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа ажээ.

Б.Гантуяа