Бага боловсролын цөм хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн үнэлгээг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-23 16:57:11

 “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний VI чуулган ирэх сарын 3,4-нд “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд болно.

Төр, төрийн бус, олон улсын байгууллагууд, судлаачид, багш нар, эцэг эхчүүд, иргэд зэрэг боловсролын салбарын төлөөллүүд салбарынхаа асуудлыг өргөн хүрээтэйгээр хэлэлцдэг гэдгээрээ энэхүү чуулган онцлогтой.

Чуулганаар Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бага боловсролын цөм хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн үнэлгээг хэлэлцэж, бодлогын зөвлөмж хүргүүлэх аж. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгах саналыг хэлэлцэж батлах, мөн боловсролын засаглал, хариуцлагатай байдлын талаар хийсэн судалгаануудын тайланг танилцуулан тулгамдсан асуудлуудаар салбар хуралдаан хийхээр төлөвлөжээ.

Чуулганд боловсролын ба хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаач зэрэг 300 гаруй хүн оролцох аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ