Германы баг тамирчид эх орондоо дахин нэг алтан медалийг авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-16 11:33:28
ПЁНЧАН. /ЧЕМПИОНАТ/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод үргэлжилж буй өвлийн олимпийн XXIII наадмын чарганы багийн уралдаанд Германы баг 2 минут 24,517 секундын амжилтаар  алтан медаль хүртлээ.

Энэ төрөлд Канадын баг тамирчид 0,355 секундээр хоцорсноор мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин Австрийн тамирчид 0,471 секундээр хоцорч хүрэл медаль авчээ. Оросын баг тамирчид долдугаар байранд орсон байна.

Чарганы багийн уралдаанд Германы баг тамирчид дөрөв дэх удаагаа олимпийн наадамд түрүүлж байна. Ийнхүү германчууд Пёнчаны олимпийн наадамд одоогоор хамгийн их буюу 9 алтан медалийн эзэн болоод байна.   
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ