Мөсний шагайн тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 12:17:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хаврын тэргүүн сарын шинийн 5-ны өдөр буюу энэ сарын 20-нд Сэврэй суманд мөсний шагайн тэмцээн зохион байгууллаа. 
Тус сумын засаг дарга Б.Батсайхан "Нутаг усаа гэсэн халуун сэтгэлтэй 41 залуус эл өдөр Хайрхан уулын ноён оргил буюу далайн төвшинөөс дээш 2632 метрийн өндөрт гарч өглөөний нарыг угтан харж, нутаг ус, ард иргэдийнхээ ажил амьдрал ахуйг хангай дэлхий хан хурмаст ордын эзэд алтан нарандаа даатгаж хийморио сэргээгээд ирлээ" гэлээ.
Энэ үеэрээ хайрхан уулын бэл энгэр "Элгэн булгийн" мөсөн дээр уламжлалт сумын аварга шалгаруулах мөсний шагайн тэмцээнийг зохион байгуулжээ. Өмнөговьд төдийлөн сайн хөгжөөгүй байгаа уг спортын төрлийг хөгжүүлэхээр уламжлал болгоод байгаа юм байна.
Мөсний шагайн цуваа харвааны төрөлд О.Мөнхдавга, Б.Эрдэнэбат, Отгонбат нар тус тус эхний байр эзэллээ. Багийн харвааны төрөлд О.Мөнхдавга, А.Энхбаатар, Д.Эрдэнэбаяр нарын баг эхний гурван байрт авхаалж самбаагаараа шалгарсан байна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ