Эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 13:26:33
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр боловсруулах гэж байна.
Тус аймгийн Эрүүл мэндийг газраас санаачилсан уг хөтөлбөрийг боловсруулахаар НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгээр сургалт зохион байгуулж байна. Уг сургалтанд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийг газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Оюутолгой ХХК, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, Сум өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга нар 25 хүн оролцож байгаа юм.
Сургалтыг НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Илиза, тус сангийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн менежер З.Уянга нар удирдан явуулж байна.
Дээрх хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах боломж бүрдэх юм. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ