Хурдан бууддаг болгодог төхөөрөмж ашиглахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-21 14:07:50
ВАШИНГТОН. /РИА Новости/. Винтов бууг хурдан бууддаг болгодог төхөөрөмжийг хууль бус болгох тухай санамж бичигт гарын үсэг зурснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.

Уг санамж бичиг нь ийм төхөөрөмж ашиглахыг хууль бус болгохыг орон нутгийн эрх баригчдад зөвлөсөн байна.
 
Лас-Вегас хотод аймшигт аллага үйлдсэн Стивен Пэддок гэгч этгээд иймэрхүү төхөөрөмж ашиглаж байсан аж. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард Лас-Вегас хотод болсон кантри хөгжмийн наадмын үеэр хүмүүс рүү буудсаны улмаас 850 гаруй хүн шархдаж, 59 хүн амиа алдсан юм. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ