Шилдэг илтгэгч хүүхдүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 11:22:43

Сэлэнгэ аймгийн “Зүүнхараа хүүхдийн ордон”-оос уламжлал болгон зохион байгуулдаг "Би монголын бахархал" илтгэлийн энэ удаагийн уралдаан дүнгээ гаргалаа.

Энэ удаагийн уралдаан "Би монгол хүн" сэдвийн дор амжилттай зохион байгуулагдаж, Мандал сумын ЕББД сургуулийн шилдэг илтгэгч хүүхдүүд илтгэлээ тавин өрсөлджээ. Инээд Мандал сумын Хэрх тосгоны 4-р сургуулийн сурагч Э.Дөлгөө мөрөн түргүүлж, "Иргэний андгай" өргөх ёслолын үйл ажиллагаан дээр илтгэлээ тавих эрхтэй болсон байна. Мөн уралдааны дэд байранд Мандал ЕББД 3-р сургуулийн сурагч Б.Буяндэлгэр, гутгаар байранд Хэрх тосгоны 4-р сургуулийн сурагч С.Мишээл нар шилдэгээр шалгарчээ.

"Би монгол хүн" сэдвийн дор явагдсан тус илтгэлийн уралдааныг “Зүүнхараа Хүүхдийн Ордон”-ы илтгэх урлаг, мэтгэлцээний “Идеализм” клубын хүүхдүүд хамтран зохион байгуулсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ