"Авъяаслаг мөндөөлэй" нэртэй уран уншлагын уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-23 15:01:31
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд "Авъяаслаг мөндөөлэй" нэртэй уран уншлагын уралдаан боллоо. 
Тус аймгийн Сэврэй сумын уугуул яруу найрагч С.Гантогтох санаачлан 
 Даланзадгад сумын Засаг даргын тамгын газраас ивээн тэтгэж уг уралдааныг зохион байгууллаа. Уран уншлагийн уралдаанд 17 хүүхэд оролцож авьяасаа уралдуулснаас Тусгай байрыг дүгээр цэцэрлэгийн Б.Энхмаа, Гутгаар байрыг хоёрдугаар цэцэрлэгийн Д.Хаянхярваа, дэд байрыг нэгдүгээр цэцэрлэгийн М.Цэлмүүн, Тэргүүн байрыг наймдугаар цэцэрлэгийн Б.Бат-Эрдэнэ нар тус тус эзэллээ. 
Тус аймагт хүүхдийн зохиол бичдэг уран бүтээлч цөөн байдаг бөгөөд үүний нэг нь С.Гантогтох юм. Энэ дашрамд уншигчиддаа сонирхуулахад "Сампин", "Харандаа" зэрэг хүүхдийн хит дууны шүлгийг тус аймгийн ахмад зохиолч агсан Д.Өлзийням туурвиж байсан түүхтэй билээ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ