Японы элчин сайд Увсад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-26 12:10:29
 Увс /МОНЦАМЭ/. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Увс аймагт ажиллаж байна. Түүнийг аймгийн удирдлагууд өчигдөр хүлээн авч уулзан аймаг орон нутгаа танилцуулж, Увс аймгийн брэнд бүтээгдэхүүнээр бэлэг барьжээ.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар оролцсон байна. Японы элчин сайд Масато Такаокаг нь өнөөдөр Завхан суманд болж байгаа тэмээний баярт оролцохоор иржээ.
Өнгөрсөн оноос хойш Увс аймагт Англи, Энэтхэг, Герман, Австрали, Турк зэрэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдууд хүрэлцэн ирээд байсан юм. Энэ удаад Японы элчин сайд ийнхүү хүрэлцэн ирээд байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ