Гагнуурчид ур чадвараа сорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын материал судлал гагнуурын нийгэмлэгээс 2 жил тутам нэг удаа Монголын гагнуурчдын дунд ур чадварын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд 3 дахь удаагийн аваргуудаа тодруулж байна.
Тэмцээнд Уул уурхай, Эрчим хүч, Төмөр зам, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд зэрэг хот хөдөөгийн салбарын 45 байгууллагын 136 гагнуурчин оролцож байгаа нь оролцогчдын тоо эрс өссөнийг нотолж байв. Энэ жилийн тэмцээний онцлог нь анх удаа гагнуурын 4 төрлөөр / цахилгаан гануур, хагас автомат гагнуур, аргон гагнуур, хийн гагнуур/ хамгийн олон оролцогч орж байгаа. Оролцогчдын хамгийн залуу нь 16 настай, хамгийн ахмад нь 58 настай байв.
Тус тэмцээнээс 1981 оноос хойш төрсөн, амжилтаараа тэргүүлсэн залуу гагнуурчдыг шалгаруулж 2016 онд Бээжинд болох олон улсын гагнуурчдын ур чадварын тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнах юм.
Энэ удаагийн тэмцээнд Бразилын мэргэжлийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон ТТДС-ийн оюутан Ганцоож, Бээжингийн ОУТ-ий мөнгөн медальт “Хасу Мегаватт” ХХК-ийн гагнуурчин Л.Анхбаяр, ДЦС-4 ТӨХК-ийн гагнуурчин Агваандэмбэрэл, хүрэл медаль хүртсэн “Зэт Эм И” ХХК-ийн гагнуурчин Одгэрэл, “МЭЗ” ХХК-ийн гагнуурчин Баттулга нарын шилдэг гагнуурчид оролцож байна. Энэ жилийн УАШТ тав хоног үүргэлжилж энэ сарын 27-нд шилдэг аваргуудаа тодруулна.
Д.Өлзий