Хаваржилт хүндэрсэн сумын малчин өрх бүрт нэг уут тэжээл, нэг боодол өвс үнэгүй олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 6-р хуралдаан болж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцэн дэмжиж хаваржилт хүндэрч байгаа Галт, Жаргалант сумын малчин өрх бүрт нэг уут тэжээл, нэг боодол өвс үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.
Оны эцсийн мал тооллогоор Галт суманд 1106 малчин өрх, Жаргалант суманд 989 малчин өрх мал маллаж буй судалгаа гарчээ. Дээрх хоёр суманд зуны улиралд гандуу байсны улмаас өвс ногоо муу ургаж, бэлчээр талхлагдан өвсгүй болсон, цас их унаж мал идэх юмгүй болсон нь хаваржилт хүндрэх шалтгаан болжээ. Тус хоёр сумын баг бүрээс судалгаа авч хаваржилт хүндэрч байгаа тул аймаг орон нутгийн зүгээс анхаарлаа хандуулан өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлтийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Засаг дарга Л.Ганболдод хүргүүлсэн байна.
Онцгой комиссын ээлжит хуралдаанаар хаваржилт хүндэрч байгаа Галт, Жаргалант сумын нийт малчин 2095 өрхөд 52,3 тн тэжээл, 41,9 тн өвсийг үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.

Б.Гантуяа