Говь-Алтайн ИТХ ирэх сарын 4-нд хуралдана

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 13:26:56

Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж ИТХ-ын аравдугаар хуралдааныг ирэх сарын дөрөвний өдөр хуралдуулахаар товлон зарлалаа.

Энэ удаагийн аймгийн ИТХ, тэргүүлэгчдийн үйл ажиллагааны 2015 оны тайлан, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай хэлэлцэнэ. Мөн аймгийн 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөв батлах тухай, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны төлөвлөгөөний тухай, аймгийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулахаар хийгдсэн ажлын тайлан, зарим газар нутаг, хилийн цэсийг шинээр өөрчлөн шинэчлэх саналын тухай зэрэг нийт 6 асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ