Үндсэн хуулийн цэц "Эрдэнэт"-ийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-28 11:22:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан ҮХЦ-ийн байранд хуралдаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Цэцэд мэдээлэл ирүүлсэн иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал, УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцож байгаа юм. Асуудлыг урьдчилан шалгасан Цэцийн гишүүн Д.Сугар уг маргааны гол агуулга, түүнтэй холбоотой нотлох баримтыг танилцууллаа. 

Хуралдаан үргэлжилж байна
Н.Туяа
Холбоотой мэдээ