Их хэмжээний цианид ашиглаж байсныг илрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-28 16:16:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас гоёл” ХХК цианид бодисыг их хэмжээгээр, хууль бусаар ашиглаж байсныг хууль хүчний байгууллагаас илрүүлсэн байна. Уг компанитай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагаас  шалгаж байгаа гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Цианид натриг зөвхөн тусгай зөвшөөрлөөр ААН, байгууллага ашигладаг. Цианит нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай химийн бодис тул холбогдох яам, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нарийн шалгуураар тусгай зөвшөөрөл олгодог байна. Цианидыг 2007 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд хууль бусаар ашигласнаас үүдэлтэй хэрэг гарч, нутгийн нутгийн олон арван иргэд хордож байсныг мөн санууллаа.

Ж.Батсайхан


 

Холбоотой мэдээ