А.Загитова бэлгэнд авсан машинаа эцэг эхдээ өгнө гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Пёнчаны өвлийн олимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдадаа машин бэлэглэжээ. Тэрбээр алтан медаль хүртсэн тамирчдыг BMW X6, мөнгөн медалийн эздийг BMW X5, хүрэл медал авсан тамирчдыг BMW X4 маркийн машинаар тус бүр шагнасан байна.
Тэгвэл BMW X6 автомашины эзэн болсон Пёнчаны өвлийн олимпийн наадмын уран гулгалтын олимпийн аварга, 15 настай тамирчин Алина Загитова бэлгэнд авсан машинаа эцэг эхдээ өгнө гэж ярьжээ.
Тэрбээр хэлэхдээ “Бэлгэнд авсан машиныг ээж аав хоёр барина. Би жолооны дүрмээ судлах болно. Би илүү өндөрлөгт хүрэхийг зорьж байгаа. Дэлхийн аваргын тэмцээнүүд болно. 2 дахь удаагаа олимпийн аварга болж болно шүү дээ. Энэ ялалтыг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан эцэг эх болон дасгалжуулагч нартаа талархаж байна” гэжээ.

Э.Аянзаяа