Гурван тэрбум төгрөгөөр татварын орлогыг давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-02 19:45:06
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар аймгийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа.

Энэ үеэр Татварын хэлтсийн дарга А.Гантөмөрт аймгийн Засаг дарга Н.Ганбямба нэр цохон баяр хүргэсэн байна. Тодруулбал, тус хамт олон гурван тэрбум төгрөгөөр татварын орлогыг давуулан биелүүлсэн амжилттай өнгөрөгч оныг үджээ.

Энэ үеэр агентлагийн дарга нарыг хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй тавьж, үйл ажиллагаагаа ил тод байлгах, таван сая төгрөгнөөс дээш болон доош гүйлгээг шилэн дансанд ил тод мэдээлэх ёстой гэдгийг аймгийн Засаг дарга сануулан хэлж байлаа.

Мөн 2018 оны нэгдүгээр сард тус аймгийн ИТХ-аас баталсан аливаа арга хэмжээг цагт нь эхлүүлж байх тогтоолыг хэрэгжүүлэхийг агентлагийн дарга нарт анхаарууллаа.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ