Нийгмийн даатгалын хэлтэс үдийн цайны завсарлагагүй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-05 17:43:47
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай тасралтгүй хүргэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын шийдвэрээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд 2018 оны 02 сарын 01-ны өдрөөс эхлэн үдийн цайны завсарлагаагүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлж байна. 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаяр “Ажлын цагийн зохицуулалт хийх тухай “ тушаал гаргажээ.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил амралтын цагийг баримтлан дотооддоо ажлын цагийн зохицуулалт хийж, үдийн завсарлагааны цагаар иргэд, даатгуулагчдад үйлчилгээг тасралтгүй хүргэх ажил үүргийг тасаг дотроо зохион байгуулахыг үүрэг болгосон аж.

Ингэснээр нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд хүргэхэд илүү дөхөм болно гэж үзсэн байна. Цайны цагийн завсарлага нэг цаг байдаг ч цаг баримтлах тал дээр төрийн байгууллагууд хойрго ханддаг шүүмжлэл ч гарч байсан. Мөн тухайн байгууллагатай холбоотой ажил үйлчилгээг иргэдээ сонсох нээлттэй утас 7037-8652 дугаараас авахаас гадна, хөтөч байцаагчийн тусламжтайгаар бусад мэдээллийг үйлчлүүлж буй иргэдэд өгч эхэллээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ