“Буянтай ээж”,”Шилдэг ээж”-үүдийг тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо, аймгийн ЗДТГ-тай хамтарч Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 108 дахь өдрийг тохиолдуулж аймгийн “Залуучууд” театрт “Мянган ээжийн баяр”-ыг өнөөдөр зохион байгууллаа.
Манай аймагт “Мянган ээжийн баяр”-ыг 1995 онд анх санаачлан тэмдэглэж ирснээс хойш өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байгаа аж.
Хөдөлмөрийн шилдэг тэргүүний амжилт гаргасан, олон хүүхэд төрүүлж, өв тэгш өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг тодруулан алдаршуулдагаараа тус үйл ажиллагаа онцлогтой уламжлалтай.
Энэ удаагийн “Мянган ээжийн баяр-”аар “Буянт ээж” өргөмжлөлөөр 36, “Шилдэг ээж” өргөмжлөлөөр 11, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 4, Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 4, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын тэмдгээр 2 ээжийг тус тус шалгаруулж цол өргөмжлөл гардууллаа.
“Мянган ээжийн баяр”-т аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат болон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга, тэргүүлэгчид, бүх сумдын эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
Баярын үеэр аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Цэвэлмаа тус холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл хийсэн юм.

Л.Отгонбаатар