Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төслүүд хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-06 15:19:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн замын цагдаагийн хэлтсүүд дүүргийнхээ цэцэрлэг сургуулиудтай хамтран ажиллаж эхэлжээ.  Тухайлбал Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгээс санаачлан бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, чадвар, зөв дадал олгох зорилготой төсөл хэрэгжүүлж байна.

Энэ нь  НЗДТГ, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, Замын цагдаагийн алба, СБД-ийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран "Замын хөдөлгөөний дүрэмтэй цэцэрлэг" төсөлтэй холбоотой ажлын нэг юм. Дээрх  төслийг хэрэгжүүлснээр гадна талбайдаа иж бүрэн тохижилттой сургалтын талбай мөн сургалтын кабинеттай болох юм байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ