Хятад улс батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-06 19:55:32
БЭЭЖИН. /ТАСС/. Хятад улс батлан хамгаалахын зардлаа энэ онд 8,1 хувиар нэмэгдүүлж, 1,11 их наяд юань буюу ойролцоогоор 175 тэрбум ам.долларт хүргэнэ. Энэ тухай өнгөрсөн даваа гарагт эхэлсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы үеэр энэ онд засгийн газрын хийх ажлыг танилцуулсан илтгэлд дурджээ.  

Хятад улс батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг төсвийн хэмжээгээрээ дэлхийд АНУ-ын араас хоёрдугаар байрт жагсаж байна. 2017 онд Хятад улс батлан хамгаалахын төсвөө 7 хувиар нэмэгдүүлж, 1,044 их наяд юань буюу ойролцоогоор 151,97 тэрбум ам.долларт хүргэсэн нь анх удаа 1 их наяд юаныг давсан үзүүлэлт болсон байна.  

“Хятад улс цэргийн салбарт зарцуулдаг төсвийн талаарх албан ёсны мэдээллээ нэлээд дардаг. Хятад улсын батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг бодит зардал нь 25-50 хувь өндөр байж магадгүй” хэмээн олон улсын байгууллагууд тэр дундаа “SIPRI” гэдэг байгууллага үзжээ.
 
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ