Бөөгийн зан үйл хийж байхдаа өөрийгөө гэмтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Бөөгийн зан үйл үйлдэж байгаад өөрийгөө гэмтээсэн хэрэг нийслэлд урд шөнө гарсан байна. Урд шөнө 03 цагийн үед цэргийн төв эмнэлэгт гэмтсэн хүн ирж хэвтсэн гэсэн дуудлагаар цагдаагийн байгууллагаас очиж шалгалт хийхэд Баянзүрх дүүргийн 19-р хорооны .... тоотод суух 35 настай эрэгтэй "Э" бөөгийн зан үйл хийж байгаад өөрийнхөө зүүн хөхний дор хутгаар хоёр удаа хатгаж гэмтээсэн байж. Одоо түүнийг эмчлүүлж байгаа бөгөөд хэргийн шалтгааныг шалгаж байна.
Ж.Батсайхан