Си Жиньпиний үзэл баримтлалыг Үндсэн хуульд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-11 21:15:26
БЭЭЖИН. /ТАСС/. “Си Жиньпиний Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийн талаарх үзэл баримтлал”-ыг Үндсэн хуульд оруулах саналыг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ депутатууд дэмжин, сайшаан баталжээ. Хятад улсын даргын албан тушаал хашиж байхдаа өөрийн үзэл баримтлалаа Үндсэн хуульд оруулна гэдэг нь маш ховор тохиолдол юм.

Түүнчлэн БНХАУ-ын дарга болон дэд даргын албан тушаал хаших хугацааны хязгаарлалтыг цуцлах саналыг 13 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы депутатууд сайшаан баталсан байна. Энэ өөрчлөлт Хятад улсын Үндсэн хуульд орсноор тус улсын даргаар 2012 онд сонгогдсон Си Жиньпин одоогийн үүрэгт хугацаагаа дууссанаас хойш буюу 2023 оноос дахин улсаа удирдах боломжтой гэсэн үг юм.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ