Татварын хэлтсийнхэн ажлаа дүгнэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Татварын хэлтсийн хамт олон 2017 оны ажлаа дүгнэж, байгууллагын аварга тэргүүнээ тодруулах, 2018 оны ажлын гэрээ байгуулах нэгдсэн сургалтаа өнөөдрөөс эхлүүлээд байна. Сургалт семинарын үйл ажиллагаа гурван хоног үргэлжлэх бөгөөд үүнд аймгийн төвийн байцаагчдаас гадна сумдын байцаагч нар, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийнхэн хамрагдаж байна.
Татварын хэлтсийн ажил нь дараа оны 2-р сарын 15-аар тасалбар болдог учраас ажлаа дүгнэх, аварга тэргүүнээ тодруулах ажлууд гуравдугаар сард хийгддэг аж. Энэ хүрээнд аймгийн Татварын хэлтсээс бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд Татварын багц хуулийн төслийг танилцуулах, санал бодлыг нь сонсох хэлэлцүүлгийг мөн зохион байгуулсан байна. Аж ахуйн нэгжүүд жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсан бол энэ хуулиар ангиллын дагуу буюу том аж ахуй нэгжүүд жилдээ дөрвөн удаа, дунд, жижиг аж ахуйн нэгжүүд хоёр удаа, бичил бизнес эрхлэгчид жилд нэг удаа тайлан гаргах юм байна. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг оны эцэст биш улирал тутамд олгох гэх мэтчилэн өөрчлөлтүүд гарсаныг иргэдэд мэдээлсэн юм.

Б.Батхүү