Архангайн Эрдэнэмандал суманд газар хөдлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Архангай аймгийн Эрдэнэмандал суманд өчигдөр газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тус сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн тийш 5 км, Ө 48052/0.0/, У 101045/00/ гуравдугаар сарын 15-ны 02:14 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ талаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэжээ. Уг газар хөдлөлтийн чичирхийллийн зургаас үзэхэд 4,5 магнитудын хүчтэй байсан ч суурин биш газар байсан учраас иргэдэд нэг их мэдэгдээгүй өнгөрчээ.
Ж.Батсайхан