Унадаг дугуй сонирхогч залуус 230 орчим км аяллаа

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:25:57

Есдүгээр сарын 05-06-ны хооронд Дорноговь аймгийн унадаг дугуй сонирхогч залуус  Чойр- Даланжаргалан-Айраг-Сайншанд чиглэлд 230 гаруй км газрыг хоёр хоног туулан аяллаа Сайншандад  амжилттай өндөрлөсөн юм.

 Дугуйчдын хамгийн ахмад нь 60 настай бол хамгийн залуу нь 20 настай байлаа. Тэднийг УБТЗ-ын Сайншанд дахь татах хэсэг, Сайншанд өртөөний зөрлөгийн ажилчид ихээхэн дэмжиж ус цай, хоол зэргийг авчирч өгч байсан төдийгүй замын машинууд зам тавьж өгөх зэргээр туслаж байсан аж.  Аяллын багийнхан  удахгүй Сайншанд- Замын-Үүдийн чиглэлд аялахаар төлөвлөж байна.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд