М.Энхсайханыг дуудан ирүүлэх бичгийг ГХЯ-нд хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-16 12:53:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн прокурорын газраас “Жаст”-ын Ш.Батхүү болон Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргүүдийг яаралтай илрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Энэ хүрээнд “Жаст” компанийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн 17.3.1-дэх хэсэгт зааснаар цагдан хорьж, байцаалт явуулж, уг хэрэгтэй холбогдуулан прокурорын газраас тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяраас байцаалт авсан. Мөн нэр бүхий Монгол Улсын иргэдийг оффшор бүсэд данстай, Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг дээр байцаалт авсаар байна.  Монгол Улсаас Швед улсад суугаа Онц бөгөөд бүрэх эрхт Элчин сайд М.Энхсайханаас Оюутолгой,Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор байцаалт авахаар Прокурорын ерөнхий газрын дуудан ирүүлэх хуудсыг Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох Элчин сайдын яаманд нь хүргүүлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ