Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-13-ны өдрүүдэд нутгийн зарим хэсгээр цас орсон бол өнөө маргаашдаа дахин цас орох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ шөнө нутгийн өмнөд хэсгээр бага хэмжээний, 18-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орох аж.
Цасны улмаас төв замуудын зорчих хэсэгт халтиргаа үүсч, орон нутаг, хөдөөгийн замуудад зорчиход хүндрэл үүсч болзошгүй тул жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, аюулгүй хайдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна. Тэрчлэн иргэд орон нутгийн замд зорчихдоо гол, нуурын мөс цөмрөх аюулаас болгоомжилж, дээгүүр нь зорчихгүй байхыг санууллаа.
Сүүлийн үед жолооч нар автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаагүй, гэрлэн дохио зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлүүд нэлээд гаргаж байгаа аж. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол ч буурахгүй байна.

Б.Батхүү