Замын-Үүдийн сурагчид Хайнаньд хөл бөмбөгийн бэлтгэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-19 17:30:12
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 18 сурагч, дасгалжуулагч, эмч, багшийн хамт Хайнаньд 15 хоног хөл бөмбөгийн бэлтгэл хийгээд гуравдугаар сарын 10-нд ирлээ.
Багш, сурагчдын хоол, унаа, байрны зардлыг БНХАУ-ын Эрээн хотын олон улсын багшийн Их сургууль 100 хувь даасан байна. Учир нь Замын-Үүдийн ерөнхий боловсролын сургууль Эрээн  хотын олон улсын багшийн Их сургуультай хамтын ажиллагаатай аж.
Сурагчдыг хөл бөмбөгийн мэргэжлийн багш Б.Эрдэнэ хариуцаж авч явсан бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн сурагчид, Солонгос, Испани, БНХАУ-ын бүх хотуудын хөл бөмбөгийн  баг тамирчид болон ӨМӨЗО-ны багийнхантай хамтарсан бэлтгэл хийжээ.
Хүүхдүүд Азийн бусад орны тамирчдын хөгжил, бэлтгэл хийх боломж нөхцөлийг нүдээр үзсэн нь хамгийн олзуурхууштай гэж дасгалжуулагч багш ярьсан байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ