В.Путинд Д.Трамп баяр хүргэх бодолгүй байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-20 12:08:32
МОСКВА./РИА Новости/. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс ялалт байгуулсан В.Путинтай манай улсын Ерөнхийлөгч Дональд Трамп утсаар холбогдох төлөвлөгөөгүй байсан хэмээн АНУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Хоган Гидли мэдэгджээ.  

Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь В.Путинд дэлхийн олон удирдагч баяр хүргэсэн юм. Тухайлбал, БНХАУ-ын дарга Си Жиньпин баяр хүргэсэн цахилгаан илгээсэн билээ. Түүнчлэн Беларуь, Азербайжан, Армен, Болив, Унгар, Венесуэль, Герман, Египт, Итали, Лаос, Казахстан, Узбекистан, Тажикистан, Кыргызстан, Куба, Молдав, Серби, Туркменистан зэрэг улсын төрийн тэргүүн нар В.Путинд баяр хүргэсэн байна.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ