Бага насны хүүхдээ замын хөдөлгөөнд дугуйтай оролцуулахгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-21 09:59:18
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдээ замын хөдөлгөөнд дугуйтай оролцуулахгүй байхыг анхаарууллаа. 
Өнгөрсөн онд улсын хэмжээнд бага насны хүүхэд дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас нь хохирсон хэрэг дөрөв гарсны гурав нь хөдөө орон нутагт гарсан байна. Тиймээс эцэг эхчүүддээ 14-өөс доош насны хүүхдүүддээ дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг сануулж зөвлөмж гаргажээ. Өнгөрсөн онд ийм төрлийн хэрэг Өмнөговь аймагт гараагүй ч, бага насны хүүхдүүдээ хараа хяналтаасаа гаргахгүй байж, эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 
Мөн мотоцикль, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж хамгаалалтын малгай өмсөж хэвших, жолооч нарт харагдахуйц тод өнгийн хувцас өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, баруун, зүүн тийш эргэхдээ дохио өгч хэвших шаардлагатайг байгааг анхааруулж байна.
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ