Санал, сэтгэгдлээ өгсөн иргэдийн 98 хувь нь талархлаа илэрхийлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээр өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Энэ үйлчилгээний хүрээнд иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, дүгнэлт хийн ажилладаг ажээ. Өнгөрсөн онд УБХ-ийн санал хүсэлтийн дэвтэрт нийт 68 хүн санал сэтгэгдлээ илэрхийлснээс 98 хувь нь талархал дэвшүүлсэн байна.
Тус хэлтсийн хамт олон энэ жил ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүний нөөцөө хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд оюун санааны болон соёлын өөрчлөлт шинэчлэлтийн талаар мэргэшсэн лектор урьж авч ирж ажилтнуудынхаа дунд илтгэл хэлэлцүүлжээ.

Мөн 2017 онд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, ирэх 2018 онд хийх зүйлсээ тодорхойлон ярилцсан аж. Энэ үеэр үр дүнгийн гэрээгээ дүгнэж, албан хаагчидтайгаа шинэ оны үр дүнгийн гэрээ байгуулжээ. Үр дүнгийн гэрээний биелэлт дунджаар 88,8 хувьтай гарсан байна.
Түүнчлэн иргэний бүртгэлийн үйл явцад болон улсын бүртгэгч нарын ажилд гарч буй алдаа зөрчлийг засан залруулах, эд хөрөнгийн бүртгэл, аймгийн улсын бүртгэлийн ажлын өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Цаашид бүртгэлийн зөрчил дутагдалгүй хамт олон болох, нотолгоонд суурилсан бүртгэлийн үйлчилгээг хийж, үйлчлүүлэгчээ дээдэлсэн манлайлагч байгууллага болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Д.Одонтунгалаг