Нэр дэвшигч ажлаасаа чөлөөлөгдсөн байх эсэхийг шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-26 12:53:40

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг өмнө нь Үндсэн хуулийн цэц гаргасан юм.

Дээрх дүгнэлтийг УИХ хэлэлцээд, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх аж. Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Ж.Өлзийсайхан, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар оролцоно.

Б.Туул

Холбоотой мэдээ