Гуравдугаар сарын 26-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-03-26 08:31:32
09.30 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан болно.

10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд ХНХЯ, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт болно.

11.00 цагт Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУИС-ийн Номын санд “МУИС-ийн ахмад багш нарын анхдугаар чуулган” болно.

11.40 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн нээлт болно:

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Булган аймгийн иргэд Улсын дээд шүүхийн нэр бүхий шүүгчийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар АТГ-т хандах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Мэдээлэл, холбооны технологийн сургуульд "Робокон-2018" ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээн  болно. Утас: 91999222

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Олон нийтийн байгууллагын төлөөллүүд Монгол бичгийн хэрэглээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт ИЗНН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын үндэсний бөхийн холбооны "Их эе"-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн шинэ гишүүд мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ