Америкчуудын дийлэнх нь Д.Трамп болон Ким Жөн Ун нарын уулзалтыг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-26 13:29:38
МОСКВА. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзахыг зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг америкчуудын дийлэнх нь буюу  63 хувь нь дэмжиж байгааг телевизийн “Fox News” сувгийн захиалгаар явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Харин санал асуулгад оролцогчдын 30 хувь нь энэ уулзалтыг дэмжээгүй байна.
 
Түүнчлэн америкчуудын 42 хувь нь Д.Трамп болон Ким Жөн Ун нарын уулзалтын дүнг АНУ-ын төрийн тэргүүнд илүү ашигтай гэж үзэж байгаа бол 26 хувь нь Ким Жөн Уныг илүү ашигтай үр дүнд хүрнэ гэж үзжээ. Харин санал асуулгад оролцогчдын 19 хувь нь хоёр талын уулзалт аль аль талдаа ашиг тусаа өгөхгүй гэж үзсэн байна.
 
Санал асуулгыг энэ сарын 18-21-нд явуулсан бөгөөд уг санал асуулгад 1000 гаруй хүн оролцжээ.

Д.Трамп болон Ким Жөн Ун нар ирэх тавдугаар сард багтан уулзахаар болсон билээ. Түүнчлэн  хоёр Солонгос болон АНУ гурван талын дээд хэмжээний уулзалт хийж магадгүй байгаа талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өмнө нь мэдэгдсэн юм.
 
Э.Аянзаяа 



 
 

Холбоотой мэдээ