АНУ-д болсон тэмцээнд Орхоны тамирчид тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:08:50

Энэ сарын 2-4-ний өдөр АНУ-д болсон Хүчний гурван төрөлт буюу Паэурлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн тамирчин Т.Эрдэнэхүү, О.Үүрцайх нар амжиллттай оролцлоо. Т.Эрдэнэхүү нээлттэй ангилалд “Гурван төрөлт”-өөр мөнгө, “Шахалт”-ын төрлөөс алт, хэрэглэлгүй гурван төрөлтөөс хүрэл, хэрэглэлгүй шахалтын төрлөөс алтан медаль авчээ.

Харин О.Үүрцайх мастер ангилалд гурван төрөлт болон шахалтаар алтан медалийн эзэн боллоо.  Эл хоёр тамирчин  Орхон аймгийн Хүчний гурван төрөлт “Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо”, “Хүчтэн” клубын гишүүн юм. Тэднийг уг тэмцээнд явахад нь аймгийн Засаг даргын Тамгын газар болон бусад олон байгууллага дэмжжээ. Тамирчид энэ сарын 11-нд эх орондоо ирнэ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд