“Гэр бүл-ажлын байр” хөдөлмөрийн яармаг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Гэр бүл-Ажлын байр” хөдөлмөрийн яармаг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, МСҮТ, Хэрлэн сумын ЗДТГ, Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим ажилласан байна. Арга хэмжээний хүрээнд 2018 онд ХНХЯ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон шинээр хэрэгжиж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээнүүдийг танилцуулах, "Ажилтай, орлоготой өрх” хөтөлбөрийг сурталчлах, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр баталсан төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан, танилцуулга, гарын авлага тараах, Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах, Албан журмын болон сайн дурын нийгмийн даатгалд хамрагдсаны ач холбогдол сэдвээр сургалт мэдээлэл хийх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явууллаа.
Мөн энэ үеэр иргэдэд 2018 онд эрэлттэй байгаа ажил мэргэжлийг танилцуулж, Ажил хайгч өрх, иргэдийг ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулж, Төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэд болон МСҮТ-ийн төгсөгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.
Хөдөлмөрийн яармагийн үеэр 300 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлснээс 70 гаруй иргэн ажил хайгчаар бүртгүүлж, хүүхдийн мөнгө болон халамжийн асуудлаар 100 гаруй иргэдэд зөвлөгөө өгчээ.
Яармагт ХХҮГ-ын ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж зээл, тусламж авсан 20 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцож, нээлттэй ажлын байранд ажилтан авчээ. Тухайлбал “Од хангай трейд” ХХК гэр бүлийн хоёр хүнийг үйлчлэгч, сахиулын орон тоонд, “Мандал хангай наран” ХХК тогооч, кассын ажилтан тус тус авсан байна.
Түүнчлэн даршилсан ногоо, талх нарийн боов, эко саван, эсгий, оёмол бүтээгдэхүүн болон гутал үйлдвэрлэл, зэсэн эдлэл зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ.

Д.Одонтунгалаг