БНЧУ руу 500 ажилчин гаргах санамж бичигт гарын үсэг зурлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-03-27 21:32:53
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболд нар өнөөдөр Бүгд Найрамдах Чех улсын бизнес эрхлэгч “Оспро МВ”,“Оспро продакшн” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Бүгд Найрамдах Чех улсад 2 жилийн хугацаатай ажиллах 500 иргэнийг шалгаруулж авах талаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Ингэснээр Европын холбооны стандартад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчинг Чех улсад бэлтгэх боломж бүрдэх аж. Үүнийг дагаад иргэдийн ахуй амьдрал дээшлэх давуу талтай гэж аймгийн удирдлагууд үзэж байна.
Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй мэргэжил шаардлагад тохирох ажилгүй иргэд, ажиллах хүсэлтэй 18-45 насны иргэдийг хамруулах чиглэл барьж байгаа юм.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ