730 гаруй иргэн ажил идэвхтэй хайгчаар бүртгүүлжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-28 18:01:57
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар ажил идэвхтэй хайж буй 731 иргэн бүртгэгдсэн ба үүний 399 нь эмэгтэйчүүд байгаа ажээ. 
 
2018 он гарсаар ажил олгогчдоос нийт 57 шинэ ажлын байрны санал ирснээс, 51 иргэнийг ажлын байранд зуучлан, ажилтай орлоготой болгосон байна. Эдгээр ажлын байрууд ихэвчлэн уул уурхай, нийтийн үйлчилгээний салбарт гарчээ. Онцолбол: “Бодь Даатгал” компаний Говь-Алтай аймаг дахь салбарт туслах менежер болон Есөнбулаг сум хариуцсан даатгалын төлөөлөгч, “Тотал Дистрибюшин” компанид Барилгын хяналтын инженер, “М-Ойл” Шатахуун түгээх станцын салбарт эрхлэгч, “Юнител” –ХХК-ний Говь-Алтай аймгийн борлуулалтын салбарт үйлчилгээний ажилтан, Алтай кашемирын ноолуурын үйлдвэрт кительчин, "Эрдэнэт Орчлон” компанид барилгын мужаан, засалчин, плитачин, барилгын өргөн мэргэжилтэн зэрэг ажлын байруудад ажил хайгчдыг зуучилсан байна.
Харин Говь-Алтай аймгийн ажилгүйдлийн түвшин энэ сарын 27-ны өдрийн байдлаар 10.2 хувьтай байгаа хэмээн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ