Оросын эрх баригчдыг “Гэм зэм” романы гол баатартай зүйрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-29 15:21:41
ЛОНДОН. /ТАСС/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг мэдрэл саажуулах химийн бодисоор хордуулсан хэргийг Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон Оросын алдарт зохиолч Фёдор Достоевскийн “Гэм зэм” романы үйл явдалтай зүйрлэжээ.  

“Солсберид болсон хэрэгт олон улсын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Орос улс дутуу үнэлж байна. Энэ хэрэг “Гэм зэм” зохиолын яг эхлэл шиг. Гэмт хэрэгтнийг бид бүгд мэдэж байгаа хэдий ч хэрэгтэн өөрөө хэргээ хүлээх үү эсвэл баригдах уу гэдэгт гол асуудал бий” гэж тэрбээр хэлжээ.  

Оросын дипломатчдыг нутаг буцаах шийдвэр гаргасан улсуудад Б.Жонсон баяр хүргэж, Их Британийн эрх баригчдын үйлдэл нь Оросын энгийн номхон ард иргэдийн эсрэг чиглээгүй хэмээн тэрбээр ярьсан байна.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ